• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“СОШИАЛ ОРЧИНД АЖИЛЛАХ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР”-ЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-10-27
“СОШИАЛ ОРЧИНД АЖИЛЛАХ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА, СЭТГҮҮЛЧИДТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР”-ЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн болон цахим сайт, фэйж хуудасны баяжуулалт хариуцсан 78 алба хаагчдад “Сошиал орчинд ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй харилцах ур чадвар”-ыг дээшлүүлэх нь сэдэвт сургалт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

Сургалтад урилгаар УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин Б.Амгаланбаатар, хөтлөгч нэвтрүүлэгч Б.Болдбаатар нар “Хөтлөх ур чадвар ба аргачлал”, “Орчин үеийн мэдээллийн урсгал ба хандлага” сэдвүүдээр сургалт орж алба хаагчдын сонирхсон асуултад нээлттэй хариулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг хийв. Сургалтад хамрагдсан нийт алба хаагчдад ажлын өндөр амжилт хүсье,