• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.МӨНХБААТАР ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2022-10-27
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Л.МӨНХБААТАР ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээ өнөөдөр /2022.10.26/ Цагдаагийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүд оролцсон юм.

Мөн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 3000 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар оролцож санал, хүсэлтээ илэрхийллээ.