• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “ЧӨЛӨӨТ БӨХ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ “ЧӨЛӨӨТ БӨХ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойг тохиолдуулан Экологийн цагдаагийн албаны нэрэмжит цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Чөлөөт бөх”-ийн аварга шалгаруулах тэмцээн “Хүч” спорт хороонд зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлт өнөөдөр /2022.11.04/ болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Экологийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Онон, “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох болон тэмцээнд оролцож буй алба хаагч, тамирчид оролцлоо.

Уг тэмцээн нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн. Энэ жилийн тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 32 анги, байгууллагын 168 тамирчин 8 жинд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Тэмцээнд амжилттай оролцсон алба хаагч нартаа ажлын амжилт хүсье!