ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
“Гэрээт албаны харуул” мэргэжил олгох сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал: Үүнд:
1. Анкет / 3*4 чээж зураг/;
2. Байгууллагын хүсэлт /Иргэдийг суралцуулах/
3. Эрүүл мэндийн хуудас / А-33 дугаар маягт/
4. Оршин суугаа газрын тодорхойлолт
5. Иргэний үнэмлэхийн хуулбар; /20 нас хүрсэн байх/
6. Ял шийтгэлийн лавлагаа
7. Сургалтад хамрагдах иргэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд,Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 302.200 төгрөгөөс Төрийн сангийн 100900012047 тоот дансанд 292.200 төгрөг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, судалгаа, үнэлгээний институтийн төрийн сангийн 100900039017 дансанд чадамжийн гэрчилгээний үнэ 10.000 тушаасан баримт зэрэг материалуудыг бүрдүүлнэ.