1 хүн 1 мод, 100 хүн төгөл, 1000 хүн ой бүтээдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байгаа “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны 5, 10 дугаар сарын мод тарих үндэсний өдөр хэмээн зарлаж үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хэмжээнд 68 алба хаагч, ажилтан “Шар хуаис”-208, “Хайлаас”-200 төрлийн 408 модыг тус төвийн 4 алба хаагчийн хашаанд 4 байрлал (цагдаагийн хошууч Г.Энхжаргал, Баянзүрх дүүргийн 33 хороо Гачуурт Шар хоолой Дунд төгөл, цагдаагийн хошууч Ц.Алтанцоож, Баянзүрх дүүргийн 11 хороо Булгачин 5-76 тоот, цагдаагийн дэслэгч Одгэрэл, Сонгинохайрхан дүүргийн 33 хороо Тахилтын 10-100в тоот, цагдаагийн дэд ахлагч Ц.Отгоннаран Төв аймаг Зуун мод сумын Бугын сангийн аж ахуйн хажууд)-д тарьж, ногоон байгууламжинд хувь нэмрээ оруулсан.