Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/72 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”Т ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛ -тэй танилцана уу
“ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ
ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР”
Дөрөв.Суралцагчид тавигдах шаардлага
4.1. Сургалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн ажилтан дараах бичиг баримтыг төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia/-ээр бүрдүүлнэ.
4.1.1.Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
-Иргэний үнэмлэхийн лавлагаа;
-Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт;
-галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;
-Төлбөр төлсөн баримт.
4.1.2.Харуул хамгаалалтын болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд ажилтнаа сургалтад хамруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
-Сургалтад хамруулах тухай хүсэлт;
-Харуул хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн лавлагаа;
-Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
4.2.Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох дараах бичиг баримттай иргэдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг олгож болно:
/Энэ хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны А/59 дүгээр тушаалаар нэмсэн./
/Энэ хэсэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/43 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
4.2.1. Галт зэвсгийн сургалтад хамрагдсаныг нотлох бичиг баримттай иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
а)Буудлага спортын холбооны тодорхойлолт (Буудлага спортын холбооны улсын бүртгэлд бүртгүүлсэн гэрчилгээний лавлагаа, тодорхойлолт, албан хүсэлт);
б)Цэрэг, цагдаагийн сургууль (галын бэлтгэлд хамрагдсан) төгсөж, олгосон баримт бичиг, түүний хавсралт;
/Энэ заалтад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/06 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/
в)Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, Тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албадын үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид олгосон албан байгууллагын тодорхойлолт;
/Энэ заалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/43 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
г)Гэрээт, харуул хамгаалалтын давтан сургалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээг тус тус бүрдүүлэхээс гадна энэ зааврын 4.1.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
4.3.Сургалтаас чөлөөлөгдөж сургалтын гэрчилгээ авах иргэн “Сургалтын төлбөрийн хэмжээ, зардлын норматив батлах тухай” дотоод хэргийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан шийдвэрт заасан тарифын дагуу гэрчилгээний үнийг төлнө.
-oOo-