• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Хэргийн газрын үзлэг хийх үед гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудал” сэдэвт практик сургалтыг зохион байгуулж байна.

2025-04-04
“Хэргийн газрын үзлэг хийх үед гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудал” сэдэвт практик сургалтыг зохион байгуулж байна.

Тус төвөөс Дотоод хэргийн их сургууль, Баянзүрх дүүргийн Прокурорын газартай хамтран “Хэргийн газрын үзлэг хийх үед гарч буй алдаа дутагдал, анхаарах асуудал” сэдэвт практик сургалтыг өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, Баянзүрх дүүргийн Прокрорын газрын прокурорууд болон тус дүүргийн цагдаагийн газрын 1,2,3 дугаар хэлтсийн шинээр томилогдсон мөрдөгч нар хамрагдаж байна.

Энэхүү сургалтыг гэмт хэргийн дуудлага мэдээлэл гарсан тохиолдолд үүрэг гүйцэтгэж байгаа эрх бүхий алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4, 23, 24 дүгээр бүлэгт заасан ажиллагаануудыг заавал хийж гүйцэтгэх, хэрэгт ач холбогдол бүхий ул мөрийг бэхжүүлэн авах бусад ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийг цаг алдалгүй илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа юм.