ЗАРЛАН МЭДЭЭЛЭЛ

"Харуул, гэрээт албаны " мэргэжил олгох чадамжийн сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс тус төвд танхимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Иймд гэрээт харуул, хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд сургалтад хамрагдах иргэдийн холбогдох материалуудын бүрдлийг хангаж, тус төвийн №108 дугаар өрөөнд биеэр авчирч өгнө үү.
“Харуул, гэрээт албаны” мэргэжил олгох чадамжийн сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал: Үүнд:
1. Анкет / 3*4 чээж зураг
2. Байгууллагын хүсэлт /Иргэдийг суралцуулах/:
3. Эрүүл мэндийн хуудас;/ А/33-р маягтаар/
4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
5. Иргэний үнэмлэхний хуулбар; /20 нас хүрсэн байх/
6. Ял шийтгэлийн лавлагаа/
7. Сургалтад хамрагдах иргэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 302,200 төгрөгөөс Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн төрийн сангийн 100900012047 тоот дансанд 292.200 төгрөг / гүйлгээний утган дээр нэр , рд, утасны дугаараа бичнэ/ зэрэг баримт материалуудыг бүрдүүлнэ.
ЖИЧ: Төгсөлтийн шалгалтад тэнцсэн тохиолдолд чадамжийн гэрчилгээний төлбөр болох 10,000 төгрөгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын Сургалт, судалгаа, үнэлгээний институтийн төрийн сангийн 100900039017 дансанд тушаана.
Мэдээлэл авах утас:
99174912, 95147102