• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа.

2015-01-09
Олон нийтийн цагдаагийн ажилтнууд гэрчилгээгээ гардан авлаа.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 485 дугаар тушаалаар батлагдсан "Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө" - ний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх газрын Сургалт, дадлагын төвд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагдсан Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалтыг төгссөн нэр бүхий 41 иргэнд Олон нийтийн цагдаагийн ажилтны гэрчилгээ олголоо.