• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГАЛТ ЗЭВСЭГ, АГСАМЖ ХЭРЭГЛЭХ УР ЧАДВАРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 ГАЛТ ЗЭВСЭГ, АГСАМЖ ХЭРЭГЛЭХ УР ЧАДВАРЫН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаагийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цагдаагийн алба хаагчдын галт зэвсэг, агсамж хэрэглэх ур чадвар”-ын сургалтыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллага, нэгжийн алба хаагчдад 2015 оны 06 дугаар сарын 08-10, 15-20-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар тус тус зохион байгууллаа. 

Нэгдүгээр шатны сургалтыг 49 алба хаагч амжилттай төгсөж, хоёрдугаар шатны сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 11, орон нутгийн 17 буюу 28 байгууллагын 2275 алба хаагч хамрагдсан бөгөөд хичээлийн төгсгөлд алба хаагчдаас галт зэвсэг агсамж хэрэглэх мэдлэгийн талаар шалгалт авч амжилттай төгссөн алба хаагчдад гэрчилгээг гардуулан өглөө.