“ТЕРРОРИЗМ БА ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТ", "ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА, ХЭЛБЭР" СЭДЭВТ СУРГАЛТЫГ 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 05-НААС 07-НЫ ӨДРҮҮДЭД ТУС ТУС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг хэв журмын офицеруудад “Терроризм ба тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт", "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга, хэлбэр" сэдэвт сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хэв журмын офицеруудад терроризм, биотерроризм, кибер, тэсэрч дэлбэрэх бодис, химийн бодистой холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, мэргэшсэн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар дадлага ажлыг багаар бодит орчинд онол практик хосолсон сургалтыг зохион байгуулсанаараа онцлогтой болж байна.
Албаны нохой сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Бат-Оргил, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Мөнхчимэг, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар сургалтыг нээж, алба хаагчдад идэвх санаачлагатай сургалтад хамрагдах талаар үүрэг, чиглэл өгсөн.
Мөн Эрүүгийн цагдаагийн албаны нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Р.Саранболд "Террор үйлдэх тухай ойлголт, төрөл, авах арга хэмжээ" "Биотерроризмын тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зүй" "Терроризмын өнөөгийн нөхцөл байдал, терроризмтой тэмцэх дэлхийн чиг хандлага" сэдвээр тус тус 8 цагийн сургалтыг Эрүүгийн цагдаагийн албатай хамтарч бодит орчинд онол практик хослуулж зохион байгуулсан.
Сургалтын хэлтсээс хичээл сургалт явагдах хугацаанд ирц, явц сургалтын чанарт хяналт тавин, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан.