ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН, ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу удирдах ажилтныг чадавхжуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын, хяналт шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтэстэй хамтран зохион байгуулсан “хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит, эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 26 алба хаагч хамрагдаж гэрчилгээ олголоо.Сургалтаар алба хаагчдад төлөвлөлт, тайлагнал, хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, эрсдэлийн удирдлагын мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдол бүхий сургалт болсон юм.