• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-03-21

Цагдаа дотоодын анги байгууллагын удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, байгууллагын менежмент төлөлвлөлт хийх арга зүйн дадал эзэмшүүлэх зорилго бүхий “Удирдлагын менежмент” сэдэвт сургалтыг “Менежер карьерын институт” болон  “Гал голомт үндэстний хөдөлөгөөн” төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 03 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад оролцогчид олон улсад дагаж мөрдөж буй шилдэг удирдагчийн эзэмшвэл зохих удирдлагын зарчим, байгууллагын хөгжил соёл, мотиваци, алба хаагч, ажилтаны бүтээмжийг нэмэгдүүлэх аргачлалд суралцаж мэдлэг ур чадвараа ахиуллаа.