• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЯАМНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

2019-03-22
 ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЯАМНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, мөн төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, Сургалт судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр танилцлаа.

Уг хамтын ажиллагааны хүрээнд тус  төвөөс ажлын байрны хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцлийг судлах, үнэлгээ хийж дүгнэлт гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө зөвлөмж өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг эрт илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан алба хаагчдад хөдөлмөр магадлал зохицуулалт хийх, эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж,  үйлдвэрлэлийн орчин ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, ажилтаныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний  А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдаанд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв оролцохоор болсон.

Төлөөлөгчид төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов.