• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019-03-26
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.03.26/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 74 баг, 600 гаруй тамирчид авхаалж самбай, хурд хүчээ сорин цомын төлөө өрсөлдөх бөгөөд тэмцээн энэ сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Тус төвөөс цагдаагийн ахмад Г.Энхжаргал ахлагчтай баг тамирчид оролцож байна