• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2019-04-26
      МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ХААГЧИД  СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

        “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны чиглэлээр  “Шуурхай албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг энэ оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд  зохион байгуулж төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч нарыг хамрууллаа.

         Жижүүрийн алба хаагчид нь иргэдтэй хамгийн түрүүнд харьцаж тэднээс ирж буй гомдол мэдээлэл, гэмт хэргийн дуудлагыг анх авч байдгийн хувьд  тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, практикт гарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн зөв оновчтой байдлаар шийдвэрлэх болон алба хаагчдаас анхаарах асуудлын талаарх  хичээлүүдийг  оруулж өгсөн нь  ач холбогдолтой болсон юм.     

           Сургалтад хамрагдсан алба хаагчдад тус төвийн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Бат-Оргил болон МШУТ-ийн Шуурхай удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Хишигбаатар нар гэрчилгээ гардуулж ажлын амжилт хүслээ.