• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨР ХҮҮХДҮҮД ЗОЧИЛЛОО.

2019-05-03
                        СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨР ХҮҮХДҮҮД ЗОЧИЛЛОО.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд зохион байгуулагдаж байгаа “Зөв хэвшил-хандлага” аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Тусч хүү тур” ХХК, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй эмзэг бүлгийн 40 хүүхдийг  цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор өнөөдөр/2019.05.03/тус төвөөр зочлууллаа.

Тус төвийн байрлаж буй Сонгинохайрхан дүүргийн 22, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр нь хотын төвөөс алслагдмал, гэр хороолол ихтэй, ажилгүйдлийн түвшин болон гэмт хэрэг, зөрчлийн гаралт өндөртэй байдгаас шалтгаалан бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөх эрсдэл их байдаг байна.

“Зөв хэвшил-хандлага” аяны хүрээнд эцэг эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хараа хяналт сул, эмзэг бүлгийн 40 хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгож, 1 өдрийн танилцуулах-аялал зугаалгыг зохион байгуулан хүүхэд багачуудад эрэлч нохойн үзүүлэх тоглолтыг сонирхуулан, албаны нохойтой гэрэл зургийг татуулан сургагч багш нарт нь төвийн үйл ажиллагааг танилцууллаа.