• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны давтан сургалтыг зохион байгууллаа.

2019-06-07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй  хариуцсан ажилтны давтан сургалтыг  зохион байгууллаа.

Монгол Улсад 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдэн хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд удаа дараалан гарч, алба хаагч бүрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахбайгууллагын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах шаардлага тулгарч байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/91 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтанг чадавхжуулах нь” сэдэвт модуль сургалтыг 2018 онд явуулж цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 48 алба хаагчийг  хамруулсан.

Дээрх сургалтад хамрагдан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар бэлтгэгдсэн дээрх алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны давтан сургалт”-ыг энэ оны  6 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд Менежер карьерийн институттай хамтран зохион байгууллаа.

Сургалтыг танхимын болон дадлага хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд танхимаар олгосон онолын мэдлэгийг баталгаажуулах үүднээс сургалтад оролцогчид  “Хурд” групп, “TX констракшны  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, практикт гардаг хүндрэл бэрхшээл, анхаарах зүйлийн талаар суралцсан юм.