• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-03-03
                                 ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нарт зориулсан “Гэмт хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагаа, илрүүлэх арга, тактик”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тактик, төлөвлөлт, оролцогчдын сэтгэл зүйн онцлог” сэдэвт модуль сургалтыг энэ оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.   Сургалтаар гэмт хэргийн газрын үзлэг хийхэд анхаарах асуудал, практикт гаргаж буй алдаа дутагдал болон хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хойшлуулашгүй ажиллагааг түргэн шуурхай, зөв оновчтой хийж гүйцэтгэх арга тактикийн талаарх мэдлэгийг нэмсэн юм.

Мөн гэмт хэргийг илрүүлэх хэргийн бодит үнэнийг тогтооход полиграфикийн шинжлэх ухааныг хэрхэн ашиглах,  оролцогчдоос хэргийн бодит үнэнийг үнэн зөвөөр  мэдүүлж байгаа эсэхийг царай төрх, үйл хөдлөлөөр нь  хэрхэн танин мэдэх талаар  царай уншилтын онол,  арга барилын хичээл орсон сонирхолтой сургалт болсон юм.