• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТӨВ, ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЛБА ХААГЧДЫН ЭХНИЙ УДААГИЙН СУРГАЛТ 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 27,28-НЫ ӨДРҮҮДЭД ТУС ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-08-28
    ТӨВ, ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН АЛБА ХААГЧДЫН ЭХНИЙ УДААГИЙН СУРГАЛТ 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 27,28-НЫ ӨДРҮҮДЭД ТУС ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

        Цагдаагийн албаны тухай хуулийн 8-р бүлгийн 81-р зүйлийн 81.6-д “Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч тогтоосон хугацаанд хувийн зардлаар ёс зүйн сургалтад хамрагдах үүрэгтэй”, 81.7-д "...цагдаагийн албаны сургалтын байгууллага шийтгэл хүлээсэн алба хаагчийн хамрагдах ёс зүйн сургалтыг цагдаагийн төв байгууллагын даргын баталсан үнэлгээний дагуу төлбөртэй явуулна" гэсэн заалтыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын  даргын 2017 оны “Ёс зүйн төлбөртэй сургалтын хөтөлбөр баталж, төлбөрийн жишиг хэмжээг тогтоох тухай”А/99, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  “Алба хаагчдыг ёс зүйн төлбөртэй сургалтад хамруулах тухай” Б/07 дугаар тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн нэгж байгууллагын сахилгын зөрчил гаргасан алба хаагчдын эхний удаагийн сургалт 2018 оны 08 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулалаа.

      Сургалтыг “ИМАКО” институтын  сургагч багш Сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор Ц.Баярмаа, Менежментийн зөвлөх, удирдахуйн ухааны докторант, Боловсрол судлалын магистр Р.Лхагвадулам, судлаач багш, магистрант Б.Итгэл, сургагч багш /MBA/ Э.Баясгалан зэрэг туршлагатай багш нар 2 өдрийн 16 цагийн багтаамжтай хөтөлбөрийг суралцагсдын оролцоонд тулгуурласан интерактив хэлбэрээр зохион явуулж, сургалт хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. 

     Энэхүү сургалтын багийн ахлагчаар Сургалтын хэлтсийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн хошууч Ж.Энхцэцэг, дамжааны даргаар Албаны нохойн сургалтын хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэслэгч П.Борхүү, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Жаргалтогтох, сургагч багшаар Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн тоо бүртгэл, мэдээллийн сан хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Бат-Эрдэнэ нар ажилласан. 

    Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2018 оны "Алба хаагчдыг ёс зүйн төлбөртэй сургалтад хамруулах тухай" Б/07 дугаар тушаалаар орон нутгийн цагдаагийн нэгж байгууллагын 71 алба хаагч хамрагдахаас нийт 53 алба хаагч буюу 74,6  хувь нь хамрагдаж, 19 ахлагч, 34 офицер алба хаагч байна.

      Сургалтын дараа СЭМҮТ-ийн сэтгэл зүйч-оношлооч доктор  Д.Цогзолмаа мэргэжлийн аргачлалуудыг ашиглан сэтгэл зүйн шинжилгээнд хамруулж, алба хаагч бүртэй ганцаарчлан уулзаж, дүгнэлт, зөвлөмж өгсөн.

       Танхимын сургалтаас гадна “Шөнийн сургалт, дадлагын удирдамж”-ийн дагуу сургалтад хамрагдаж буй алба хаагчдад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 101/ “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах арга тактик”-ийг хэрэгжүүлэх, шөнийн цагаар хүндэрсэн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжийг дээшлүүлэх чиглэлээр албаны бэлэн байдлын дохио командаар ажиллуулж, бэлтгэл хурандаа Г.Мөнхдөл од гаригсын байрлал, шөнийн цагт зүг чиг тодорхойлох аргачлалыг зааж, жагсаалын бэлтгэл хийлгэж, өглөөний гүйлт гимнастикийг хийлгэн, бие бялдрын бэлтгэлжилтийг хангуулан сургалт амжилттай явагдаж алба хаагч бүрт гэрчилгээ гардуулан өглөө.