Алба хаагчдад "Түрээсийн орон сууцны эрхийн батламж"-ийг гардуулав.
Дэлхий даяар хурдацтайгаар тархаж буй коронавируст халдвар /Covid-19/-цар тахлаас урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаагийн алба хаагч нарт "Түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах" Засгийн газрын хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэсэн.
Тус хөтөлбөрт хамрагдсан тус төвийн 3 алба хаагчид "Түрээсийн орон сууцны эрхийн батламж"-ийг гардууллаа.
Тус төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Чинболд батламж авсан алба хаагчдад аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, ажлын амжилт хүслээ.