"Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр" 2020.03.15
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах сүлжээ байгууллагын гишүүн улсын хувьд Монгол улс нь дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлагыг дэмжиж ажиллах зорилгоор жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдөр буюу олон улсын хэрэглэгчийг хамгаалах өдрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар "Хариуцлагатай -хэрэглэгч" сэдвийн хүрээнд улс орон даяар 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 15-ны хугацаанд зохион байгуулж байна.
Уг аяны хүрээнд иргэд, олон нийт, алба хаагч та бүхэнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бэлтгэсэн зарим мэдээллийг хүргүүлж байна.