ЧИЙРЭГ БИЕ, ЭРҮҮЛ ХАМТ ОЛОН
Тус төвөөс зохион байгуулж буй "Чийрэг бие, эрүүл хамт олон" аяны хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Эмнэлэг эрдэм шинжилгээний комиссын гишүүн, Спортын Анагаах Ухааны эмч Б.Санчир нийт алба хаагчдад "Дасгал хөдөлгөөн ба Зохистой хооллолт, чанартай урт наслалт" сэдвээр сургалт зохион байгууллаа. Тухайн сургалтад хамрагдснаар эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач тус, амин дэм витаминыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэлтэй боллоо.
Сургалтад хамрагдсан алба хаагчид болон эмч Б.Санчирт танд амжилт хүсье. Doctor Sanchir