• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Алба хаагчдад шагнал гардууллаа.

2023-12-28
Алба хаагчдад шагнал гардууллаа.

Үндэсний эрх чөлөө,  тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагнагдсан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2023.12.27/ зохион байгууллаа.

Улиран өнгөрч буй 2023 онд цагдаагийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, алба хаагч, ажилтны эрх үүрэг, нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн ажилд ихээхэн санаачилга, хүчин чармайлт гаргаж, бусдыгаа хошуучилсан Захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Өлзийсайхан “Цэргийн гавъяаны одон”-гоор, Албаны нохойн сургалтын хэлтсийн үнэрийн лабораторийн лаборант Ш.Бямбадорж “Хөдөлмөрийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдлаа.

Монголын Цагдаагийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь өнөд мөнх мандан бадрах болтугай.