• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН А/196 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДСАН "ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АЛБАНЫ ДҮРЭМ", "ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ДҮРЭМ", "ЦАГДААГИЙН ЭРГҮҮЛ ХАРУУЛЫН ДҮРЭМ"-ЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-09-26
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН А/196 ТООТ ТУШААЛААР БАТЛАГДСАН

 

Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Сургалт зохион байгуулах тухай” А/03 дугаар тушаал, 3/306 дугаартай албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн А/196 дугаар тушаалаар  баталсан “Цагдаагийн дотоод албаны дүрэм”, Цагдаагийн хүрээний дүрэм”, “Цагдаагийн эргүүл харуулын дүрэм”-ийг Мэдээллийн нэгдсэн системийн гарын авлага /guide.роlice.gov/ хэсгээс татан авч сургалтын конспектийг бэлтгэж, гарын авлагыг боловсруулан, алба хаагчдын тоогоор хэвлэж бэлтгэл ажлыг хангаж ажиллаа. Албаны сургалтын өмнө  жагсаалын үзлэг хийн албаны бэлэн байдлыг шалгалаа.

Шинээр батлагдсан дүрмүүдийг алба хаагчдад танилцуулах тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг сургалт хариуцсан, чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ч.Отгонбаяраар энэ оны 09 сарын 24-ний өдрийн 16:00 цагаас нийт алба хаагчдыг хамруулан 2 цагийн сургалтыг оруулан гарын авлагыг алба хаагчдад тараан өглөө. Дээрх гарын авлагыг алба хаагчид бие даан судлаж тодорхой хугацааны дараа эргэн шалгалт авч мэдлэгийг бататгахаар төлөвлөж байна.

Мөн Дотоодын цэргийн 805-р ангиас тус төвд ажиллаж буй  салааны захирагч, ахмад Б.Бямбадэмбэрэлээр  дээрх сургалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 сарын 02-ны  өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ийн дагуу  “Жагсаалын үндсэн зогсолт”, “Жагсаалын алхаа, байран дээрээ болон хөдөлгөөн үйлдэх үеийн жагсаалын  хувиргалтууд”, “Ёслох, жагсаалаас орж гарах, захирах даргад очих, буцах ажиллагаа”, “Жагсаал, түүнийг удирдах, нийтлэг үндэслэл, жагсаалын ажиллагаа, хөдөлгөөн”, “Цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа” сэдвүүдээр дадлага сургалтыг оруулсан.

Цаашид уг сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулж алба хаагч нарын мэдлэг чадвар, цэрэгжилч, жагсаалч байдал, дүрэмч ажиллагааг  дээшлүүлж байх юм.