• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЖ БАЙНА.

2017-06-06
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН  ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЖ БАЙНА.

  Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийж буй “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төсөл”-ийн үнэлгээний багийн бүрэлдэхүүн болох Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч ноён Ким Жин-Хак, мөрдөн байцаагч ноён Шин Ёонг-Хван, тус улсын Инчон дүүрэг дэх Прокурорын газрын ахлах мөрдөн байцаагч ноён Парк Санг-Гу нар энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, сургалтын орчинтой танилцлаа.

   Энэ үеэр хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх зорилгоор харилцан туршлага солилцох, дэмжлэг туслалцаа үзүүлэх, ялангуяа Бүгд Найрамдах Солонгос Улсад хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, тус улсын мэргэжлийн байгууллагаас сургагч багш урьж, Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчдад сургалт зохион байгуулах талаар харилцан санал солилцон хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон, туршлага солилцов.