ЗӨВ ХООЛЛОЛТ БА ЭРҮҮЛ МЭНД" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Алба хаагчдын эрүүл мэндэд анхаарах, зохистой зөв хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр "Сэтгэл зүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах вэ?" сэдвээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэтгэл зүйч, Б.Энхмаа, "Чихрийн шижин өвчний үеийн хооллолт" сэдвээр тус эмнэлгийн хоол зүйч Б.Байгаль нар сургалт, мэдээллийг зохион байгууллаа.
Мөн тус арга хэмжээний үеэр "Одонт мандал" өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчдыг эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамрууллаа.