• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙГ ҮЗЭЖ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА 409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2019-10-17
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙГ ҮЗЭЖ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА 409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

“Зөв хэвшил, хандлага II” аян, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 39 алба хаагч энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, Монголчуудын түүх, өв соёл, уламжлал, орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжил, дэвшлийн талаар танин мэдэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Музей, Цагдаагийн байгууллагын музей, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны харуул, хамгаалалт, алба хаагчийн мэргэшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх ажил, түүхэн замналын музейг үзэж сонирхон, салбар нэгжийг түшиглэсэн гар урлал, модон эдлэл, гутал, давуу, эсгий, сүлжмэлийн үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцтай танилцлаа.

     Энэхүү ажлын хүрээнд байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, Монголчуудын түүх, өв соёл, уламжлал, эх түүхийнхээ нэн бодит, сонирхолтой мэдээлэл, эртний үзмэртэй танилцах, Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжил, албаны нэр хүндээр бахархах, сонирхох, судлах алба хаагчийн сахилга ёс зүй, зөв хэвшил, хандлагыг төлөвшүүлэх зорилгыг агуулсан ажил боллоо.