• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-04-30
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН  БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА.

Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах  “Санамж бичиг”, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт энэ оны 04 дүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын хаалтын ажиллагаанд Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн,  доктор (Ph.D) П.Оюунчимэг, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар оролцож, амжилттай суралцаж төгссөн 26 алба хаагчдад ажлын амжилт хүсэж, гэрчилгээ гардууллаа.

Цаашид бэлтгэгдсэн Хүний эрхийн сургагч багш нар цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, алба хаагчдын хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг цаашид тасралтгүй зохион байгуулах юм.