“ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТЫГ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 25-27-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулан “Эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулагдаж байна.
Монгол банкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн мэргэшсэн ажилтнууд болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн сургагч багш, мэргэжилтэн нараар оролцоонд тулгуурласан интрактив аргаар сургалтыг явуулж байна.
Сургалтад алба нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн 28 эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нар хамрагдсан бол сургалтад хамрагдсанаараа Монгол Улсын банк, санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газруудын үйл ажиллагаа, эдийн засаг, мөнгөн дэвсгэртийн нууцлалын тухай болон эдийн засгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдлэг, ур чадвар нь дээшилж байгаа юм.