Сарын "онцлох алба хаагч"
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгчид албаны нохойн хамт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын зарим дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэж байна.
"Сар шинэ-2020" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус төвийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Баянмөнх нь жижүүрийн томилгооны дагуу энэ оны 01 дүгээр сарын байдлаар 11 удаа, 264 цагийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд 29 удаа очиж, албаны нохойг 5 удаа ашиглан, 2 холбогдогчтой хулгайн 1 гэмт хэргийг илрүүлэн ажилласан байна.
Илрүүлсэн хэргийг дурьдвал:
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 11-р гудамжны ..... тоотод хулгай орж 42 инчийн зурагт алдагдсан хэргийн газарт шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгийн Хар хорин сумын 6 дугаар багт оршин суух Э нь бусадтай бүлэглэн хулгайлсан болохыг албаны нохойн хамт мөр хөөж илрүүлэн, иргэнийг өмч хөрөнгөөр хохиролд өртөхөөс урьдчилан сэргийлж ажилласан тул 2020 оны 01 дүгээр сарын "Онцлох алба хаагч"-аар шалгаруулав.