• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Мэдээлэл судалгааны ажилтны мэдлэг, ур чадварыг ахиулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2019-06-13
“Мэдээлэл судалгааны ажилтны  мэдлэг, ур чадварыг ахиулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, зөрчлийн тоо бүртгэгч нарт зориулсан “Мэдээлэл судалгааны ажилтны  мэдлэг, ур чадвар ахиулах нь” сэдэвт сургалтын нээлтийн үйл ажиллагааг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны статистикийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар үг хэлэн нээж, Хилийн цэргийн 151 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай бригадын “Тэнгэр” хамтлаг урилгаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

 Цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилтийг сайжруулах, алба хаагчдын санд ажиллах ур чадвар, дадлыг нэмэгдүүлэх, гэмт хэргийн тоон үзүүлэлтэд үндэслэн, дүн шинжилгээ хийх арга зүйг чадавхжуулахад чиглэсэн онол, практик хослуулсан сургалтыг 06 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.