• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОБЬЕКТ СУБЬЕКТИЙН СУДАЛГАА ХИЙХ АРГА ЗҮЙ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АШИГЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-03
ОБЬЕКТ СУБЬЕКТИЙН СУДАЛГАА ХИЙХ АРГА ЗҮЙ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АШИГЛАХ НЬ  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хэсгийн байцаагч нарыг мэргэшүүлэх "Объект, субъектын судалгаа хийх арга зүй, урьдчилан сэргийлэх ажилд ашиглах нь" сэдэвт сургалтыг 3 хоногийн хугацаанд төв, орон нутгийн цагдаагийн анги байгууллагын алба хаагч нарт зохион байгууллаа. 

Дээрх сургалтад хамрагдсанаар  цагдаагийн байгууллагын алба хаагч объектын судалгааг хэрхэн үр дүнтэй, оновчтой хийх арга зүйг эзэмшхийн хамт  хийсэн судалгаагаа хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд үр дүнтэй ашиглах боломжтой вэ гэдгийг ойлгон тодорхой  объектын судалгааг жишиг болгон  практик дээр зааж өгсөн сургалт боллоо.