• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ СУРГАГЧ БАГШ НАРЫН ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-09-11
    ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ СУРГАГЧ БАГШ НАРЫН ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

        Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаас 2018.08.20-ны өдрийн 1-3/4115 дугаар албан бичиг, Тээврийн цагдаагийн албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 30 –ны өдрийн 14/07 дугаар  албан бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр “Тээврийн цагдаагийн албаны сургагч багш нарын давтан сургалт” сэдэвт сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 05-наас 07-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа.

       “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг иргэд, олон нийтэд сургалтчлах, алба хаагчдад сургалт явуулах” сэдэвт  мэргэшүүлэх сургалтаар “Замын хөдөлгөөний дүрмийн түүхэн хөгжил, дүрмийн тухай ойлголт, хэрэгцээ шаардлага нийтлэг үндэслэл”, “Механикжсан тээврийн хэрэгслийн ангилал”, “Стандартууд”, “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”, “Замын тэмдэг, тэмдэглэл”, “Тээврийн хэрэгслийн таних тэмдэг”, “Жолоочийн үүрэг”, “Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн”, “Явган зорчигчийн үүрэг”, “Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг”, “Замын хөдөлгөөн зохицуулах дохио”, “Анхааруулах дохио ба таних тэмдэг”, “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх”, “Тээврийн хэрэгсэл байрлан явах”, “Тээврийн хэрэгслийн хурд”, “Гүйцэж түрүүлэх ба гүйцэх”, “Түр ба удаан зогсох”, “Уулзвар нэвтрэх”, “Явган хүний гарц нэвтрэх”, “Төмөр замын гарам нэвтрэх”, “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх”, “Хорооллын доторх хөдөлгөөн”, “Тууш зам”, “Жолоодлогын дадлага хийх замын хөдөлгөөн”, “Механикжсан тээврийн хэрэгслийг чирэх”, “Хүн тээвэрлэх”, “Ачаа тээвэрлэх”, “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага”, “Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад тавих нэмэлт шаардлага”, “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг” сэдвүүдээр Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын хууль, тогтоомжийн биелэлт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Галсанжамц, мөн газрын техник, замын хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Энхболд нар 24 цагийн хичээл сургалтыг зохион байгуулж ажиллаа. 

    Хичээлийн нээлтийн ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын бүргэл хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд, Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандах нар оролцлоо. Сургалтад Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн замын цагдаагийн газар, хэлтсийн 27 алба хаагчид хамрагдлаа.