• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ ЗАМЫН ЦАГДААГИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ " СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019-03-21
“ ЗАМЫН ЦАГДААГИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааны үед шаардагдах хууль, эрх зүйн ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн “Замын цагдаагийн ахлах зохицуулагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтад хамрагдсанаараа ахлах зохицуулагч нар нь Тээврийн цагдаагийн албаны нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн замын цагдаагийн тасгийн алба хаагчдыг удирдан зохион байгуулах, хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэх, дүгнэх ажлын мэдлэг, дадал чадвартай болно.