• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВАХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА.

2019-03-21

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажил зохион байгуулах зорилгоор "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр“ болгон зарласан.

Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Үндэсний аврах бригадын штабын орлогч, дайчилгаа төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Н.Цоггэрэл Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдад "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах“ сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь алба хаагчдад газар хөдлөлтийн  эрсдэлийн үед авах арга хэмжээ, өөртөө болон бусдад хэрхэн туслах талаар мэдлэг, мэдээлэл олголоо.