• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ

2019-03-20
            “ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад хандаж мэдээ, мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гарган, түүнийгээ шийдвэрлүүлэх үед тэдэнтэй хэрхэн харилцах, сэтгэл зүйг ойлгох мөн цагдаагийн алба хаагчдад дохионы хэлний талаарх мэдлэг, ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн  сургалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харъяа Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран энэ оны 03 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт модуль сургалтын нэгдүгээр ээлжийн сургалт явагдаж эхэлсэн ба энэ удаагийн сургалтад Эрүүгийн цагдаа, Тээврийн цагдаа, Мөрдөн байцаах алба болон дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хамрагдаж байгаа юм.