• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"АХМАД АЖИЛТАНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ"

2019-02-01

Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 12 дугаар зүйл, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/223 дугаар тушаалаар батлагдсан “Ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай”, мөн даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Ахмадын байгууллага, ахмад настны талаар авах арга хэмжээ /код-947/ журам”, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.1.6 дахь заалтын хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан тус төвөөс цэргийн болон өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13.00-15.30 цагийн хооронд Баянгол дүүрэгт байрлах “ХАБУ” ресторанд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус төвийн ахмад настны бүртгэлд 31 ахмад настан харъяалагддаг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд тус төвийн Захиргааны удирдлагын хэлтэс, Сургалтын хэлтэс, Албаны нохойн сургалтын хэлтэс, Хээрийн сургалтын хэсгүүдэд ажиллаж байгаад цэргийн болон өндөр насны тэтгэвэрт гарсан 31 ахмад настан уригдснаас 17 ахмад настан оролцов. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа С.Отгонбаатар, төвийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Ш.Чулуунбаатар нартай Эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойн арга хэмжээний үеэр гаргах номны болон бусад ажил, арга хэмжээний талаар санал солилцож, зарим тодорхой төрлийн ажил, арга хэмжээнд хамтран ажиллахаар тохиролцов.