• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАА.

2019-03-21
             ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт улс орон даяар зохион байгуулсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио"-гоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн болон сургалтад хамрагдаж буй алба хаагч, ажилтнууд бэлэн байдалд шилжин ажиллаа.

Энэхүү дадлага сургуулилтын зорилго нь газар хөдлөлт болон аливаа гамшгийн үед хэрхэн хор хохирол багатай даван туулах, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэдлэг чадварыг олгоход оршино.