• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо

2024-06-06
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд оролцлоо

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, үзэсгэлэн, хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёл, спортын уралдаан, тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг багтаасан “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд тус хэлтсийн 10 алба хаагч, албаны 5 нохойтой оролцож, албаны нохойн үзүүлбэрийг иргэд, олон нийтэд толилуулж, Герман овчарка үүлдрийн 1 сартай 2 гөлгөн нохойтой хүүхэд, багачуудыг танилцуулан, тэдэнтэй хөгжилдөх, хамт зургаа авахуулах боломжийг олгож, сонирхсон хүүхдүүдэд нохойн өсөлт, бойжилт, арчилгаа, маллагааны талаар бяцхан зөвлөмжийг өгч ажиллалаа.