• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2026-07-20
АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН  АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Цагдаагийн байгууллагын 105, Дотоодын цэргийн 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил, мэргэжилдээ идэвх зүтгэл, үр бүтээл гарган, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдын хөдөлмөрийг төр, засгаас өндрөөр үнэлж, шагнал гардуулах үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.

Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан тус төвөөс зэрэг дэв дээгүүр цагдаагийн дэд хурандаа цолоор 1, Төрийн дээд шагнал “ Цэргийн хүндэт медаль”-иар 4, Хууль зүйн дотоод хэргийн яамны “ Хүндэт жуух “-ээр 3, Цагдаагийн ерөнхий газрын "Спортын алдар” тэмдгээр 3, Цагдаагийн ерөнхий газрын “ Цагдаагийн албаны төлөө –I, II “ зэргийн медалиар тус бүр 2, Төвийн ” Баярын бичиг” – ээр 2 тус тус шагнууллаа.

Та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын мэлмий тунгалаг, өлмий бат орших болтугай.