“ШИЛДЭГ ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2020” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Тэмцээний нээлт өнөөдөр /2020.10.29/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж, нээлтэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, хурандаа Ц.Наранбаатар болон тэмцээний шүүгч, оролцогчид оролцлоо.
Энэхүү тэмцээн нь энэ оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нарстай дахь Хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдана.
Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 38 алба хаагч хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдарын ур чадвараар өрсөлдөн шилдэгээ тодруулах юм.