“Энэ жилдээ-Эрүүл жиндээ” УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЛАА.
“Алба хаагч-таны төлөө” аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 3.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний дагуу Сонгинохайрхан дүүргийн “Одонт мандал” өрхийн эмнэлэгтэй хамтран алба хаагчдын биеийн жингийн индекс, бүсэлхий, ташаан тойрог, цусны даралт, биеийн сахар, калори, ус, яс, булчингийн хэмжээсийг тодорхойлуулж, дүгнэлтийг гаргууллаа.