• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-09-06
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Р.Бат-Оргил болон сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид оролцсон юм.

Энэ оны 09 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах”, “Мэдээллийн технологи, комьпютер, программ хангамж, орчин үеийн техник технологийн /дрон/ ашиглах” сэдэвт сургалтад цагдаагийн 108 алба хаагч, Тээврийн цагдаагийн албаны “Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх сургалт”-д 12 иргэн хамрагдах юм.

Сургалтад оролцогчдод Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлагын уран бүтээлчид болон Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн үлээвэр хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилууллаа.

Тус төв нь Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэд, олон нийтэд ойртуулах, гадаад орны цагдаагийн байгууллагын ижил төстэй сургалтын төвүүдийн стандартыг нэвтрүүлэн, инновацид суурилсан сургалтыг зохион байгуулах, сургалтын агуулга, чанарыг шинэчлэх, сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадамжид суурилсан сургалтад үе шаттайгаар хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж байна.