НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр "Машинт эргүүлийн офицер, цагдаа нарын ур чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Машинт эргүүлийн алба хаагчид нь гэмт хэргийн тухай мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авч, хэргийн газар дээр очиж ажилладаг алба хаагчид болохын хувьд мэдээллийг шуурхай авах, дуудлагад түргэн очих, цагийн байдалд тохируулан зохион байгуулалтын арга хэмжээг зөв авах, хэргийн газрын хамгаалалт хийх, сэжигтэй этгээдийг саатуулах, албадлага хэрэглэх зэрэг хичээл сургалтыг орсон бөгөөд дээрх сургалтыг орсоноор цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадвар, хуульч шуурхай ажиллагаа сайжрах юм.