Офицер” албан тушаалын сургалтын төгсөлтийн арга хэмжээ боллоо.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/1045 дугаар тушаалаар “Офицер” албан тушаалын сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд 30 хоногийн хугацаатай явагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төгсөлтийн арга хэмжээ боллоо.
Энэхүү сургалт нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд чиглэгдсэн.
Төгсөлтийн ажиллагаанд Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр болон бусад албаны хүмүүс, сургалтад хамрагдсан алба хаагч, тэдний гэр бүл оролцов.
Амжилттай төгссөн 137 алба хаагчдад “Гэрчилгээ” олгон, 45 алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Цагдаагийн дэслэгч” цол олгож, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад экологи хариуцсан байцаагчын албан тушаалд томиллоо.