• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА.

2019-04-09
                           АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА.

Тус төвөөс алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эрт оношлуулж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газартай хамтран ажиллаж байна.

Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газар нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөл мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр магадлал, хөдөлмөр зохицуулалт хийх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд дотор, мэдрэл, хордлого, чих хамар хоолой, нүд, мэс засал, радиологи, арьс харшил, зүрх судас, эмэгтэйчүүд, сэтгэл мэдрэл зэрэг 12 нарийн мэргэжлийн эмчийн үзлэг болон зүрхний бичлэг, сүрьеэ, хэт авиан оношлогоо, сонсголын бичлэг, спирограмм, БЗХӨ, ДОХ, В,С вирус, биохими, цусны дэлгэрэнгүй, шээс, хеликобактер, хордлогийн эс, хими-токсикологи зэрэг 15 төрлийн цогц шинжилгээнд алба хаагч, ажилтнуудыг үе шаттайгаар хамруулж байна.

Эхний удаад 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Нарстай" дахь хээрийн сургалтын хэсгийн алба хаагч, ажилтнууд болон сургалтын нэгдсэн төвийн энгийн ажилтан болох 15 хүнийг шинжилгээнд хамруулсан ба галч нарын цусан дахь угаарын хийн хордлогын түвшинг илрүүлэх зорилгоор тусгайлан химийн шинжилгээнд хамруулав.