• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-07-23
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2024 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд заагдсан “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох чадамжийн хөтөлбөрийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1 сарын хугацаатайгаар сургалтыг зохион байгуулав.  

Дээрх сургалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтын захирлын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаал,  “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-г тус тус баримтлан  төгсөгчдийн мэдлэг ур чадварыг үнэлэх хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалтын шалгалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институттэй хамтран амжилттай зохион байгууллаа.