• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Монголын Нохойн Холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Акс дуудлагатай эр нохой, Кози дуудлагатай 1 нас 6 сартай охин нохойг гөлөгний хамт Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст бэлэглэлээ.

2017-02-14
Монголын Нохойн Холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Акс дуудлагатай эр нохой, Кози дуудлагатай 1 нас 6 сартай охин нохойг гөлөгний хамт Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст бэлэглэлээ.

 

     Монголын Нохойн Холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн П.Оньс, О.Мөнхтулга, О.Амарсайхан нар “Ротвейллер” үүлдрийн 2 настай, улаан халтар зүсмийн  Акс дуудлагатай эр нохой, Кози дуудлагатай 1 нас 6 сартай охин нохойг гөлөгний хамт Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст бэлэглэлээ.

    Акс дуудлагатай эр нохой нь өөрийн үүлдрийн хэв шинжийг бүрэн агуулсан, цэвэр цусны нохой бөгөөд Монголын нохойн холбооноос зохион явуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэд байруудад шалгарч байсан бол Кози дуудлагатай эм нохой нь насны ангилалдаа дэд байр эзэлж байжээ.Дээрх нохдыг үржил селекцийн ажил явуулан цэвэр цусны нохдыг гарган авахад ашиглах юм байна.

    Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэс нь 2016 оноос нохдыг үүлдэрээр нь төрөлжүүлж үйл ажиллагааны чиглэлээр нь тусгайлан сургаж, албанд ашиглаж байгаа бөгөөд Ротвейллер, Кавказ овчарка үүлдрийн нохдыг олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах буюу харуул хамгаалалтын чиглэлээр сургаж албанд ашиглаж эхлээд байгаа юм байна.