• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ТӨВ, ОРОН НУТГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ НАРЫН “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ 5 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА, СУРГАЛТЫН ТӨВ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-02-13
ТӨВ, ОРОН НУТГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ НАРЫН “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ 5 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА, СУРГАЛТЫН ТӨВ ХАМТРАН  ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сэтгэл зүйчдийг чадавхижуулах нь” сэдэвт 5 хоногийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Сургалтын төв хамтран 2017 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

        Тус сургалтанд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 36 сэтгэл зүйч хамрагдаж байгаа бөгөөд Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын “Монгол улс дахь жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслөөр бэлтгэгдсэн сургагч багш, ШУТИС-ын БХУС-ийн Сэтгэл судлалын төвийн сэтгэл зүйн оношлооч, сэтгэл засалч багш нар хичээл сургалтыг зааж байна.

            Сургалтад хамрагдсанаар цагдаагийн сэтгэл зүйчид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх чадварыг эзэмших мөн үйл ажиллагаандаа сэтгэл зүйн шинэ арга аргачлалыг нэвтрүүлж, сэтгэл зүйн оношилгоо, засал хийх мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх юм.

                Энэ удаагийн сургалтыг хөдөө орон нутгийн цагдаагийн  сэтгэл зүйчдийг Сургалтын төвд байрлуулж, үндсэн мэргэжлийн сургалтад хамруулахаас гадна цагдаагийн байгууллагын нийтлэг чиг үүргийн хүрээнд цэрэгжилч, жагсаалч байдлыг дээшлүүлэх, албаны бэлтгэлжилтийг хангах дадлага сургалтчг давхар явуулж байгаагаараа онцлог юм.